Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-01-03      Улаанбаатар Чойбалсан чиглэлд тогтмол нислэг нээгдлээ

Монголиан Аэрлайнес Групп ХХК нь орон нутгийн чиглэлд үйлдэх тогтмол аяллын нислэгийн хоёр дахь чиглэлээр Дорнод аймгийн Чойбалсан хотыг сонгон хуваарьт нислэг хийхээр 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ аймгийн хувьд манай компани нь хоёр дахь агаарын тээвэрлэгч болж байгаа бөгөөд нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн найдвартай байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх компанийн үндсэн бодлогын хүрээнд тус аймгийн иргэдэд нислэгийн хуваарийг илүү сонголттой болгож, хямд тарифыг санал болгож байгаа нь агаарын тээврийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, энгийн хэрэглээний түвшинд хүргэн, цаг хугацаа хэмнэж ая тухтай аялах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Улаанбаатар-Чойбалсан-Улаанбаатар чиглэлийн тогтмол аяллын нислэгийн нээлтэд тус компанийн удирдлагаас гадна Дорнод аймгийн Засаг Дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон нэр бүхий албаны хүмүүс уригдан оролцож баяр хүргэсэн бөгөөд орон нутгийн иргэд нээлтийн  үйл ажиллагааг баяртайгаар хүлээн авлаа.



 


TOP