Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-01-18      Улаанбаатар Даланзадгад чиглэлд тогтмол нислэг эхэллээ

Монголиан Аэрлайнес Групп ХХК нь анхны хуваарьт нислэгийн нээлтээс хойш орон нутгийн хэд хэдэн чиглэлийг нээгээд байгаа бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орон нутгийн тогтмол аяллын нислэгийн дөрөв дэх чиглэл болох Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу шууд нислэгээ үйлдэж нислэгийн нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Монголиан Аэрлайнес Групп ХХК-ийн Худалдаа, боруулалт эрхэлсэн дэд захирал Ш.Дэлгэрмаа, Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлын дарга Ц.Баттулга болон хүндэт зочид тууз хайчлах ёслолд оролцон баяр хүргэсэн юм.

Монгол Улсын бүх аймгуудыг Улаанбаатар хот болон бусад хотуудтай агаарын замаар холбох бидний зорилго үүгээр нэгэн шинэ алхмыг хийж шинэ чиглэлүүдийг тасралтгүй нэмэгдүүлсээр байна.

Тун удахгүй бид Ховд, Өвөрхангай аймгуудад шинэ чиглэлийн хуваарьт нислэг үйлдэж нээлтийн хямдралтай үнээр зорчигчдод бэлэг барьсаар байх болно.



 


TOP