Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-01-19      Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Монголиан Аэрлайнес Группийн нислэгээр зорчлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймгийн Хан Богд, Цогт Цэций сум, Даланзадгад хотод ажиллаж, иргэдтэй уулзан уул уурхайн компаниудын ажил байдалтай танилцах албан томилолтоо Монголиан Аэрлайнес Групп ХХК-ийн Фоккер 50 маягийн агаарын хөлгөөр гүйцэтгэв. Энэхүү албан томилолтын нислэгийн гүйцэтгэгчээр Монголиан Аэрлайнес Групп ХХК сонгогдсон явдал нь манай компанийн хувьд нэр хүндийн хэрэг болсон бөгөөд нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн найдвартай байдал, тав тухыг батлан харуулсан тус нислэгийг Агаарын хөлгийн дарга, нисгэгч О.Батжаргал, Г.Ерөөлт нарын ахалсан нисэх баг амжилттай гүйцэтгэлээ.

Нислэгийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид цаашид бид орон нутгийн болон бүс нутгийн чиглэлд Fokker 50 болон Airbus 319-112 маягийн агаарын хөлгүүдээр зах зээлийн эрэлт хэрэгцээ, зорчигчдынхоо сэтгэл ханамжинд тулгуурласан, нислэгийн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээ үзүүлж үнэ тарифын хувьд уян хатан бодлого баримтлах болно гэдгээ уламжлав.

Монголиан Аэрлайнес Групп ХХК орон нутгийн 4 дэх шинэ чиглэлээ 2012 оны 01 сарын 18-ны өдөр Даланзадгад хотод нээсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан томилолт нь 2012 оны 01 дүгээр сарын 19-д буюу нэг өдрийн дараа болсонд компанийн хамт олон ихэд билэгшээж байна.

Ойрын хугацаанд бид орон нутгийн чиглэлээ 9 болтол өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа Төрийн Тэргүүний биднийг дэмжсэн албан томилолтын нислэг урам өгсөн үйл явдал боллоо.



TOP