Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-01-31      Монголиан Аэрлайнес Групп ХХК Аэрбус А319 маягийн анхны агаарын хөлгөө
        хүлээн авлаа

Монголиан Аэрлайнес Групп ХХК Монголд анх удаа Аэрбус 319 маягийн агаарын хөлгийг оруулж ирлээ.  Францын “Airbus Industry” компанид үйлдвэрлэсэн  А319 маягийн хоёр агаарын  агаарын хөлөг түрээслэн авах гэрээний дагуу ийнхүү эхний агаарын хөлгөө хүлээн авч олон улс, бүс нутаг болон орон нутгийн чиглэлд агаарын тээврийн арилжааны үйл ажиллагаа явуулахаар баазын хүчин чадлаа нэмэгдүүлж байна.

А319-112 маягийн агаарын хөлөг нь 124 зорчигчийн суудалтай, 6920 км агаарын замыг туулах хүчин чадалтай бөгөөд зорчигчдын суудлын тоог нэмэгдүүлэн өөрчлөх боломжтой хамгийн өргөн их биет агаарын хөлөг юм.

Агаарын хөлгөө хүлээн авах ёслолын арга хэмжээ 2012 оны 1 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнийн 01.00 цагт тус компанийн А-Жетийн Ангарт боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монголиан Аэрлайнес Групп ХХК-ийн удирдлагууд, ажилтан, ажиллагсад, ИНЕГ-ын дарга С.Батмөнх, ИНЕГ-ын Тэргүүн Дэд Дарга бөгөөд НААХЗА-ны дарга П.Мөнхжаргал, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер Д.Эрдэнэбат, Бодь Интернешнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Нацагдорж болон бусад хүндэт зочид ирсэн хүрэлцэн ирсэн байв.

АНУ-аас хөөрсөн агаарын хөлөг Япон Улсын Саппора хотоор дайран Улаанбаатар хотод шөнийн 01,10 минутанд газардсан бөгөөд агаарын хөлгийг АНУ, Мексик, Монголын 12 чадварлаг, туршлагатай нисгэгч нараас бүрдсэн нисэх бүрэлдэхүүн зөөлтийн нислэгээр авчирлаа.

Монголиан Аэрлайнес Групп ХХК нь анхны тийрэлтэт хөдөлгүүрт А319-112 маягийн агаарын хөлгөө улсад JU-8888 бүртгэлийн дугаартайгаар бүртгүүлэн агуу их өвөг дээдсийн байгуулсан түүхт гүрнийг олон орны тэнгэрт зарлан тунхаглахаар “Great Mongol” буюу Их Монгол хэмээн билэгшээн нэрлээд байна.



 

 


TOP