Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-03-07      Хоёр дахь Аэрбус А319 хөлгөө хүлээн авлаа

  Монголиан Аэрлайнес Групп компани үйл ажиллагаагаа шинэчлэн зохион байгуулахдаа тавьсан зорилтуудынхаа нэг хэсгийг биелүүлж дөрөв дэх агаарын хөлгөө өчигдөр буюу 2012.03.06-ны өдөр Чингис Хаан Олон Улсын буудалд хүлээн авлаа.
Франц улсад үйлдвэрлэгдсэн Аэрбус А319 агаарын хөлгүүдийг АНУ-аас түрээслэн авч байгаа бөгөөд үйлдвэрлэгдсэн он болон ашиглалтын хугацаагаараа Монголд хамгийн залуу агаарын хөлөг болж байна.
Аэрбус компани нь дэлхий дахинаа A319 бүлийн агаарын хөлгөөс нийт 1321 ширхэг нийлүүлсэн байдаг. А319 нь А320 агаарын хөлгийн жижигрүүлсэн загвар бөгөөд, суудлын төлөвлөлт болон агаарын замын цар хүрээний олон тохиргооны өөрчлөлтүүдийг хийж чадах цогц агаарын хөлөг юм. Өөрийн стандарт болох 120 зорчигчийн суудал болон 6900 км зайг туулах орчин үеийн агаарын хөлөг юм.
Үүнээс гадна хүрээлэн буй орчины одоогийн болон ирээдүйн стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи болон материалаар бүтээгдсэн тус агаарын хөлөг нь 5%-15% илүү үр ашигтай ажиллах боломжийг олгодог. Аэрбус нь үйл  ажиллагааны зардал  бага тул дэлхийн бага өртгийн авиа компаниудын гол сонголт болдог ба ашиглалтын энэ үр ашигтай байдал нь нислэгийг бага өртөгөөр үйлдэж, тийзний үнийг бууруулах боломжийг бидэнд бодитоор олгож байна. Олон улс, бүс нутагт нислэг үйлдэн тав тухтай үйлчилгээ үзүүлэх агаарын хөлгүүдийн эхний хэсгийг ийнхүү бүрдүүллээ


 


 

 


TOP