Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-04-30      Монголиан Аэрлайнес Групп Японы Агаарын Тээврийн Академитэй хамтран
ажиллах хэлэлцээр байгууллаа

Шинэ тутам байгуулагдаж богино хугацаанд орон нутаг болон олон улсын чиглэлд арилжааны нислэг хийж эхэлсэн Монголиан Аэрлайнес Групп компани японы агаарын тээврийн Академи буюу "Japan Aviation Academy"-тай албан ёсоор хамтын ажиллагаагаа эхэллээ.

Өнгөрсөн Баасан гаригт буюу 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар-Ханедагийн чиглэлд анхны зорчигч тээврийн нислэгээ хийсэн Монголиан Аэрлайнес Групп компанийн шууд нислэгт тус академийн багш Мияата Масами ахлагчтай японы 3 бүхээгийн ажилтан ажиллалаа. Ази тив төдийгүй дэлхийд үйлчилгээний түвшинөөрөө гайхагддаг Японы авиакомпаниудын нислэг, инжинер техникч, бүхээгийн ажилтныг бэлтгэн гаргадаг Японы агаарын тээврийн академитай хамтран ажилласанаар Монголиан Аэрлайнес Групп компани цаашид тус академийн төгсөгч нараар боловсон хүчний хангалт хйих, өөрсдийн ажилчдын сургалт, дадлага хийх зэрэг олон талт хамтын ажиллагааг явуулахаар болж байгаа нь Монгол улсын Иргэний агаарын тээврийн салбарт шинэчлэл, хөгжилийг авчрах нь зүйн хэрэг юм.

Монголиан Аэрлайнес Групп н ь 2012 оны 07 сарын 1-с эхлэн долоо хоногт 3 давтамжтайгаар тогтмол нислэг үйлдэх төлөвлөгөөтэйгөөр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа ба Японы Агаарын Тээврийн Академи-н хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэхүү нислэгүүдэд Япон бүхээгийн ажилтнууд ажиллах болсон нь тус компанийн хувьд нилээн туршлага солилцох, цаашид энэхүү зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нилээдгүй ач холбогдол өгнө гэж тайлбарлалаа.

Дашрамд дурьдахад Японы агаарны тээврийн академид Монгол улсаас олон хүүхэд суралцаж төгссөн бөгөөд тус сургууль нь ахлах сургуулийн түвшинөөс эхлэн агаарын тээврийн мэргэжлүүдээр мэргэшсэн боловсон хүчийн төгсгөдөг нэр хүндтэй байгууллага юм.

 

 


TOP