Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-09-11      Нисэхийн эрэн хайх, авран туслах сургуулилт амжилттай болж өндөрлөлөө

Монгол улс болон Оросын Холбооны улсын засгийн газар хооронд хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах сургуулилтыг Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2012 оны 9 дүгээр сарын 05-08 ны хооронд амжилттай зохион байгуулагдахад манай компанийн зүгээс Улаанбаатар-Хатгал чиглэлийн захиалгат нислэгийг амжилттай үйлдлээ.


Уг сургуулилтад Монголын  талаас Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болоод Монголиан Аэрлайнес Групп хамтран оролцсон бөгөөд энэхүү үйл ажиллагаанд бид өндөр ач холбогдол өгөн тус сургуулилтад ашиглагдсан АН-2 маягын агаарын хөлгийг ханган ажилласан юм.


Оросын талаас Иргэний нисэхийн агаарын тээврийн холбооны агентлаг,  Баруун Сибирийн агаарын тээврийн газар, Сибирийн нисэх-сансрын ЭХАТ төв, Аэрогео авиакомпани болон “ПОИСК” программыг зохиосон Паллада байгууллага оролцсон бөгөөд Монгол улсад зохион байгуулсан нисэхийн эрэн, хайх авран туслах сургуулилтыг үзэж танилцахаар БНХАУ- ын Иргэний нисэхийн аюлгүй байдлын албаны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь аль аль талаасаа өндөр ач холбогдол өгч ажилласан үр дүнтэй сургуулилт болж өндөрлөлөө.


Монгол улс болон Оросын холбооны улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны албадуудын хамтарсан сургуулилт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд  хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн, олон улсын иргэний нисэхийн байгуулагаас тавигддаг зөвлөмж, шаардлагын хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа гэж хоёр талын албаны хүмүүс онцоллоо.


TOP