Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-09-22      Монголиан Аэрлайнес Групп компани Улаанбаатар-Эрээний чиглэлд
агаарын шинэ зам нээлээ.

Орон нутаг, олон улсын чиглэлд арилжааны агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдаад нэг жилийн ойгоо тэмдэглэж буй Монголиан Аэрлайнес Групп компани энэ удаа дахин нэг баяртай мэдээг ард түмэндээ хүргэж байна. Манай улсын өмнөд хөрштэйгөө хийдэг худалдаа, наймааны гол боомт болох Эрээн хотын чиглэлд Улаанбаатар хотоос Монголиан Аэрлайнес Групп компани Аэрбус А319 агаарын хөлгөөр анх удаа өнөөдөр буюу 2012 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр шууд нислэг үйлдэж агаарын нэгэн шинэ замыг нээлээ.

Далайд гарцгүй манай улсын хувьд бизнес болон аялал жуулчлалын гарц Хятад улсын Эрээн хотоор нилээдгүй хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд судалгаагаар хоногт 7-9 мянган хүн орж , гарч Замын-Үүд, Эрээний боомт өндөр ачаалалтай байдаг билээ. Эрээн хотруу газраар зорчиход Улаанбаатар-Замын-Үүд рүү нэг өдөр, Замын-Үүд-Эрээн рүү 1-2 цаг зарцуулдаг, харин Улаанбаатар-Эрээний чиглэлд нислэг үйлдсэнээр нэг цагийн дотор хүрэх боломжтой бөгөөд ингэснээр ард иргэд, зорчигчдод учирдаг нилээдгүй хүдрэл бэрхшээл, ачааллыг бууруулах бүрэн боломжтой болох юм.

Монголиан Аэрлайнес Групп цаашид Улаанбаатар-Эрээн-Улаанбаатарын чиглэлийн нислэгээ тогтмол, хуваарьт нислэг болгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд  нийт зорчигчиддоо илүү ойр, тав тухтай, найдвартай үйлчилгээг санал болгохоор зорилт тавин ажиллаж байна.



 

 


TOP