Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2013-03-24      “ITM” -2013 үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар амжилттай оролцлоо

ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран 14 дэх жилдээ зохион байгуулж буй “ITM-2013” /International Travel Mart/ үзэсгэлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдсан бөгөөд Монголиан Аэрлайнес Групп компани 2 дахь жилдээ Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар амжилттай оролцож, өндөрлөлөө.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл үндэсний аялал жуулчлалын шинэ лого, шинэ уриа болох үлэг гүрвэл унасан хүү “Go nomadic, experience Mongolia”-г танилцуулсан бөгөөд энэ нь Монголд очиж нүүдэлчин амьдралын хэв маягийг мэдрэхийг уриалсан утгатай юм байна.

Энэхүү үзэсгэлэнд нийслэлийн болон 21 аймгийн 130 гаруй аж ахуйн нэгж болон Турк, БНХАУ, Вьетнам зэрэг орны Элчин сайдын яамны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд болон Монголиан Аэрлайнес Групп компанийн гүйцэтгэх захирал Б.Баярт аялал жуулчлалын салбарт хувь нэмэрээ оруулан ажиллаж байгаад талархан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл үндэсний аялал жуулчлалын шинэ лого, уриа үгийг гардуулав.

Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлал түүнтэй хобоотой бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг холбож, шинэ боломжуудыг нээх, харилцагч түншүүдтэйгээ мэдээ, мэдээлэл солилцох, гэрээ хэлэлцээр байгуулах, бүтээгдэхүүнээ сурталчилах, борлуулах зэрэг боломжийг бүрдүүлдэг онцлогтой юм.

 


TOP