Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2013-11-21      Мэдэгдэл

Олон улсын байгууллагаас “Хүннү Эйр” ХХК-ийг хар жагсаалтад оруулсан гэх мэдээлэл зарим сонин, цахим сайтуудаар цацагдсантай холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргаж байна. Уг нийтлэлд НҮБ-аас шинжээчид олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО дэлхийн агаарын тээвэрлэгчдийн холбоо ИАТА зэрэг нөлөө бүхий газраар дамжуулан Монголын болон бусад улсын авиакомпаниудад өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн шалгалтаар “Хүннү  Эйр” ХХК-д  “D”  үнэлгээ өгч “Хар жагсаалт”-д орсон эрсдэлтэй компанид тооцсон тухай  бичжээ.
   

   Гэвч дээрх мэдээлэл нь худал ташаа  бөгөөд  хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан компанийн бизнесийн нэр хүндэд санаатайгаар халдаж байгаад харамсалтай байна.
“Хүннү  Эйр” компани нь  үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа төдийгүй энэ хугацаанд НҮБ-аас ямар нэгэн үзлэг шалгалт хийгдээгүй,  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсанчилан  “Хар жагсаалт”-д “Хүннү  Эйр” ХХК  ороогүй  болохыг эрхэм  үйлчлүүлэгч  Та бүхэндээ   үүгээр хариуцлагатай  мэдэгдэж байна.

Агаарын  тээвэрлэгчдийн “Хар жагсаалт” буюу “Black list”-ийг Европын холбоо болон АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас гурван сар тутамд албан ёсоор шинэчлэн гаргадаг бөгөөд Европын холбооны албан ёсны сэтгүүлд /Official Journal of the European Union/-д хэвлэн нийтлүүлдэг.

    Одоогийн байдлаар Европын Холбооны “хар жагсаалт”-нд нийт 289 агаарын тээвэрлэгч, АНУ-ын Холбооны Нисэхийн удирдах газрын “хар жагсаалт”-нд 22 орон орсон байна. Эдгээрийн дотор Монгол Улсын Агаарын тээвэрлэгч  бүртгэгдээгүй.
Энэ талаарх албан ёсны мэдээллийг та бүхэн  http://ec.europa.eu/transport/modes/air/safety/air-ban/index_en.htm вэб сайтаас харж болно.
    Агаарын тээврийн салбарт  үйл ажиллагаа явуулж буй “Хүннү  Эйр” ХХК нь  үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад, дотоод нислэгийн шинэ чиглэл нээх, агаарын тээврийн  үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд  хүргэх, “Иргэдэд хүртээмжтэй, аюулгүй байдлыг хангасан, хямд үнэтэй агаарын тээврийн үйлчилгээг хүргэх” зорилтыг хэрэгжүүлэхээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.

    Гэтэл дээрх байдлаар ор үндэслэлгүй, худал ташаа мэдээллийг эх сурвалжийг нь нягтлалгүй, санаатайгаар түгээж зорчигч  үйлчлүүлэгчдийг айдаст автуулан, манай компанийн нэр хүндэд халдаж байгаа нь ёс зүйд нийцэхгүй  үйлдэл хэмээн бид үзэж байна.

    Иймээс дээрхтэй адил худал ташаа мэдээллийг олон нийтэд дахин хүргэвэл зорчигч  үйлчлүүлэгчид,  компанийн бизнесийн нэр хүнд, нийт ажиллагсадынхаа эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох байгууллагад хандана гэдгээ бид албан ёсоор мэдэгдье.


“Хүннү Эйр” ХХК  


TOP