Нислэгийн мэдээлэл

Дэлхийн 200 гаруй орныг хамран тархаад байгаа Covid-19 цар тахлын болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд  Улсын Онцгой Комиссийн “Иргэд, зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолын дагуу 7-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олон улсын нислэгүүд цуцлагдсан байгаа билээ.
Харин орон нутгийн чиглэлд нислэгүүд хэвийн үйлдэгдэж байгаа бөгөөд бид аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг тогтмол авч, өдөр болгон ариутгал хийж, таныг, таны хайртай хүмүүсийг болон ажилтнуудаа хамгаалан ажиллаж байна.
Шинэ коронавирусын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, УОК-оос гаргасан ард иргэдийг олноор цугларах нөхцөлийг багасгах тухай шийдвэрийн дагуу 04 сарын 06-ны өдрөөс эхлэн манай тийз борлуулах төв ажиллахгүй, онлайн хэлбэрээр борлуулалт хийгдэж байна.

Анхаарах зүйлс

  • Та тийз худалдан авахдаа www.hunnuair.com хаягаас онлайнаар авах мөн манай лавлах төв 7000-1111 утсанд хандана уу.
  • 4-р сарын туршид 1 удаа нисээд 2 дахь нислэгээ 50 хувь хөнгөлүүлээрэй.
  • COVID-19 тахлаас үүдэн таны нислэг цуцлагдсан бол бид өдөр өөрчлөлтийг үнэгүй хийж байна.
  • Коронавируст халдвар (COVID-19)-өөс урдьчилан сэргийлэх цогц зөвлөмжийг  nczd.gov.mn/?p=13819 хаягаас үзнэ үү.
  • Нөхцөл байдлын мэдээллийг Эрүүл Мэндийн Яамны covid19.mohs.mn/ хаягаас үзнэ үү.

ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДАА ДЭМЖЬЕ

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын гамшгийн аюултай нөхцөл байдалд ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө өөрийн амийг үл хайхран хөдөлмөрлөж буй салбар салбарын ажилтнуудад сэтгэлийн дэм, ажиллах урам зориг өгөх зорилгоор “ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДАА ДЭМЖЬЕ" аяныг эхлүүлж нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг уриалсан билээ. .
Бид энэ аяныхаа хүрээнд эрүүл мэндийн салбарын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилчдын төлөөлөл болох ХӨСҮТ-ийн 100 ажилтанд, ЭМЯ-ны ажлын хэрэгцээнд зориулж 60 ажилтанд өөрийн нислэг үйлдэж буй орон нутгийн чиглэлд 2 талдаа 100%-ийн хөнгөлөлттэй зорчих эрхийн бичиг гардуулсан бол өнөөдөр Буянт-Ухаа ОУ-ын нисэх буудал дахь Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаны нэр бүхий 35 ажилтанд дээрх эрхийн бичгийг гардуулан өгч тэргүүн эгнээнд ажиллаж байгаа тэд нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө. .
Ард түмнийхээ энхийн төлөө үйлсэд цаг үргэлж бэлэн байдаг Та бүхэндээ гүнээ хүндэтгэл үзүүлж дахин ажлын амжилт хүсье.

TOP