Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

1956 он бол Монголын нисэх хүчний түүхийн шинэ үеийн эхлэл Ан-2 маягийн агаарын хөлгийг иргэний нисэхийн салбарт ашиглаж эхэлсэн түүхэн он цагийн эхлэл юм. 1956 онд ЗСБНХУ-аас Ан-2 маягийн 5-н агаарын хөлөг хүлээн авсанаар богино хугацаанд чадамгай эзэмших, шуудан тээврийн нислэгийн бэлтгэл ажлыг хангасан юм.

БНМАУ-ын СнЗ-ийн 1956 оны 272 дугаар тогтоолд “Одоо байгаа Ан-2 ба бусад онгоцоор агаарын тээврийн харилцааг Баянхонгор, Ховд, Чойбалсан, Хөвсгөл аймгийн чиглэлд байгуулсугай” гэж заасан байна.
1956 оны 7 дугаар сарын 7-нд У.Даравгар даргатай нисэх баг Улаанбаатар – Баянхонгор – Говь-Алтай – Ховдын чиглэлд, Л.Лхамсүрэн даргатай нисэх баг Улаанбаатар – Булган – Хөвсгөлийн чиглэлд, Б.Нэмэх даргатай нисэх баг Улаанбаатар – Хэнтий – Дорнодын чиглэлд Ан-2 маягийн агаарын хөлгөөр анх удаа нисч, аймгуудын нисэх буудлуудад хөдөлмөрчдийн цуглаан болж, баяр ёслолын байдлаар хүлээн авч байснаар Монголын иргэний агаарын тээвэрт Ан-2 маягийн агаарын хөлөг анх удаа үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Монголын нисэх хүчний 40 жилийн ойг анх 1965 онд өргөн тэмдэглэж, энэ үеэр агаарын харилцааны газрын нисэх отрядын дарга, нисгэгч хурандаа Дугарын Гунгаа, Ан-2 онгоцны дарга, багш нисгэгч, дэд хурандаа У.Даравгар нарт БНМАУ-ын “Гавъяат нисгэгч” цолыг анх тус тус олгожээ. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээвэр улсынхаа бүх аймгуудын 80 %-д буюу 130 сум, сангийн аж ахуйд хүрч үйлчилж чаддаг болсон байна.

Агаарын тээврийн үйлчилгээ жилээс жилд өсч, 1990 онд оргил үедээ хүрсэн бөгөөд 1990 онд манай улсын нийгмийн тогтолцоонд өөрчлөлт орж, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, 1991 оноос Ан-2 маягийн агаарын хөлгийн нислэг үйлдвэрлэлийн ажил буурч, улмаар 1992 онд үндсэндээ зогсонги байдалд орсон билээ. Энэ үед Ан-2 маягийн 59 агаарын хөлөгтэй байлаа.

Ан-2 маягийн агаарын хөлгүүдээр Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байсан Моннис Эйр Сервис ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх, цаашид Монголын агаарын тээврийн салбарт шинэлэг, олон улсын аюулгүй ажиллагаа стандарт хангасан , дэвшилтэт технилоги, дэлхийн жишигт нийцсэн суудал захиалгын Amadues систем болон чадварлаг боловсон хүчээр эгнээгээ өргөжүүлэн өнөөдрийн “Монголиан Аэрлайнес Групп” ХХК болгон шинэчлэн зохион байгуулахад хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагууд болох МАК болон  Бодь групп компаниудын үүсгэн байгуулагч нар хөрөнгө оруулалт хийсэн.

Бид зорчигч тээврийн үйлчилгээндээ зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан 120 хүний суудалтай АЭРБУС 319-100,  Голланд улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай Fokker-50, нийт 4 агаарын хөлгүүдээр зорчигч тээврийн, 5 ширхэг АН-2 маягийн хөлгөөр хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл явуулж байна.

Зургийн цомог

Зураг дээр дарж томруулж үзнэ үү
TOP