Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

      Эрхэм хүндэт зорчигчдоо,

      Монголын Иргэний агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тус компанийн түүхэнд 2013 он томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн жил болж байна.

Бид байгуулагдсан цагаасаа Монгол Улсын орон нутгийн нислэгийг дэлхийн агаарын тээврийн сүлжээнд холбох, мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, олон улсын стандарт хэм хэмжээнд хүрсэн агаарын тээврийн иж бүрэн аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирлээ. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Олон улсын агаарын тээврийн байгууллага (ИАТА)-д элсэх хүсэлтээ гаргасан бөгөөд 2011 оны 11 дүгээр сард Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн ИАТА байгууллагаас “MR” болон арилжааны “861” кодуудыг, 2012 оны 12 дугаар сард ИКАО байгууллагаас “MML” код, “TRANS MONGOLIA” дуудлагыг авсан нь эдгээр олон улсын кодуудыг авсан хоёрдогч авиакомпани болсон юм.

Манай компанийн нисэх бүрэлдэхүүн, инженер, техникийн ажилтнууд Монгол Улсын МИС, ОХУ-ын Украин, Омск хотын Нисэхийн Их, дээд сургууль, БНХАУ-ын Харбин хотын Нисэхийн Академи, Пакистан, Швед улсын Стокгольм хотын “Oxford Aviation Academy”, АНУ-ын Калифорн мужийн Flight Academy, Нисэхийн Сьерра академи, Малайз, Энэтхэг Улсын Нисэхийн коллеж зэрэг мэргэжлийн сургууль дүүргэсэн залуу, чадварлаг боловсон хүчнээс гадна олон жил салбартаа ажилласан дадлага, туршлага бүхий нисгэгч, инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн. Мөн манай агаарын хөлгийн паркийн бүтэц он залуу, 50 зорчигчийн суудалтай, Фоккер 50 маягийн 1 агаарын хөлөг, 72 хүний суудалтай ATR-72 маягийн 2 агаарын хөлгөөс бүрддэг.

 

      Бид одоогоор Фоккер 50, ATR-72 маягийн агаарын хөлгүүдээр олон улсын агаарын шугамд Бугат, Манжуур, Эрээн, Улаан-Үдийн чиглэлд орон нутгийн агаарын шугамд Мөрөн, Даланзадгад, Чойбалсан,  Ховд, Улаангом, Улиастай, Өлгий, Алтайн чиглэлд тус тус тогтмол аялал үйлдэхийн зэрэгцээ олон улс, орон нутгийн хэд хэдэн чиглэлд захиалгат нислэгүүдийг үйлдэж байна.

Үүний зэрэгцээ олон улсын зах зээлд өрсөлдөх зорилгоор зорчигч бүртгэлийн системдээ суудал захиалгын Амадеүс систем ашиглаж, гадаадын борлуулалтын зах зээлд ИАТА-ын 20 БСП сүлжээ, ИАТА-ийн Клеринг хаус, олон талт интерлайн гэрээнд элссэнээр ИАТА-ийн БСП гишүүн агентууд манай компанийн тийзийг борлуулах боломжтой боллоо. Бид хамтын ажиллагааны СПА гэрээ байгуулан ажилласнаар дэлхийн аль ч улс руу хямд үнээр зорчих боломжийг хэрэглэгчдэд олгож байна.

      2013 оны 04-р сард тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу компанийн оноосон нэрийг “Хүннү Эйр” болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд компанийн удирдлага, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, боловсон хүчин, нислэгийн эрх, дуудлагууд цаашид хэвээр байх юм. Цаашид бид олсон амжилтдаа тулгуурлан шинэ нэр, шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар шинэ үйлчилгээ, стандартыг нэвтрүүлж, зорчигчдын тав тух, нислэгийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган нислэгийн үйлчилгээгээ улам нэмэгдүүлэн ажиллах болно.

Бидэнтэй хийх таны аялал тав тухтай байг.

Гүнээ хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

П.МӨНХЖАРГАЛ

TOP