Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

"Нялх хүүхэд” гэж 2 хүртлэх насны хүүхдийг хэлнэ.

Хүүхэд ” гэж 2-12 хүртлэх насны хүүхдийг хэлнэ.

Нялх хүүхдийг тээвэрлэхэд дараах  журмыг мөрдөнө. Үүнд:
•    Нялх хүүхэд нь эцэг, эхтэйгээ зорчих ба хамт яваа хүнтэйгээ нэг суудал дээр зорчино.
•    Нялх хүүхдийг ослын хаалганы ойролцоо суулган тээвэрлэхийг хориглоно.

Нэг том хүн 2 нялх хүүхдийг асарч тээвэрлүүлж болно. Энэ тохиолдолд дараах журмыг мөрдлөг болгоно.Үүнд:

•    Нэг нялх хүүхэд нь 2-оос дээш насны хүүхдийн тарифаар суудал эзэлж, түүн дээр тусгай зориулалтын хүүхдийн аюулгүй байдлыг хангасан суудалтайгаа байна.Нөгөө нялх хүүхэд нь тусгайлан суудал эзлэхгүйгээр асарч яваа хүнийхээ өвөр дээр сууж явна.

Тооны хязгаарлалт: Хүннү Эйр компанийн 1 аялалаар тээвэрлэх нялх хүүхдийн тоо нь агаарын хөлөг дэх нялх хүүхдийн суудлын даруулгын тооноос хэтрэхгүй.
Энэ тоог агаарын хөлгийн төрлөөр дараахь хүснэгтээр үзүүлэв. Үүнд:

Агаарын хөлгийн төрөл

Нялх хүүхдийн суудлын даруулгын тоо

Fokker F50

10

ATR 72

14

 
САНАМЖ: Монгол улсын хил хамгаалах ерөнхий газрын шаардлага буюу монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “насанд хүрээгүй буюу эрхзүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих буюу, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны харгалзан дэмжигчийн хамт хамт явна гэсэн заалтыг үндэслэн 18 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр монгол улсын хилээр гаргахгүй тул 18 хүртэл насны хүүхэд заавал эцэг эхийн хамт, эсвэл насанд хүрсэн харгалзан дэмжих хүний хамт нотариатын байгууллагаар баталгаажуулсан итгэмжлэл болон дараахь баримтуудыг бүрдүүлэн улаанбаатараас тээвэрлэгдэхийг анхаарна уу.
Үүнд:
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Дээрхи 4 төрлийн баримт бүгд нотариатаар баталгаажуулагдсан байхыг анхаарна уу. Хүүхэд эмээ, өвөө, төрсөн ах эгчийн хамт явсан ч эцэг эх буюу хууль ёсны харгалзан дэмжигчээс бусад хүнтэй явах тохиолдолд дээрхи материалыг заавал бүрдүүлнэ.


TOP