Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

Нислэгийн үед эрүүл мэндийн шалтгаанаар дамнуурган дээр хэвтэн зорчих шаардлагатай зорчигчийг дамнуургатай зорчигч гэнэ.

Дамнуургатай зорчигч нь нислэг эхлэхээс дор хаяж 3 хоногийн өмнө суудлаа захиалсан байх ба дамнуурга эзлэх суудлын тоогоор нь захиалгыг баталгаажуулна. Эрүүл мэндийн хуудас маягтыг дагалдах эмчээр бөглүүлсэн байна..
Маягтанд зорчигчийг агаараар тээвэрлэхэд хүндрэл, аюулгүй гэж тодорхойлсон тохиолдолд зорчигчийг тээвэрлэх боломжтой.

Эрүүл мэндийн хуудас маягтыг эндээс авна уу.

Дамнуургатай зорчигчийг тээвэрлэхээс татгалзах нөхцөл:
•    Зорчигчийн урсгал их буюу суудал захиалга 75%-аас их байгаа тохиолдолд дамнуургатай зорчигчийн захиалгыг хүлээн авахгүй.
Дагалдагч:
•  Дамнуургатай зорчигчийг нислэгийн үед харж хандаж, түүнд туслалцаа үзүүлж байх дор хаяж нэг эмч эсвэл сувилагч дагалдан явна.
•  Дамнуургатай зорчигчийн биеийн байдалд нислэг үргэлжлэх хугацаанд мэргэжлийн хяналт тавих болон эмчилгээ хийгдэх шаардлагагүй гэж үзсэн мэргэжлийн эмчийн магадалгаатай бол зөвхөн нэг асран хамгаалагч хүний хамт тээвэрлэж болно.
 Тариф:
Тухайн чиглэлийн нэг талын ганцаарчилсан тарифын боломжит ангиллын тарифыг гурав дахин үржүүлэн тооцно. Энэ тарифаар билетээ худалдан авсан дамнуургатай зорчигчид 45 кг тээш үнэ төлбөргүй тээвэрлүүлэхийг зөвшөөрнө.

 

TOP