Бүгд Найрамдах Казахстан Улс

Бүгд Найрамдах Казахстан Улс руу зорчиж буй бүх зорчигчид сүүлийн 72 цагт өгсөн PCR шинжилгээний сөрөг (-) хариутай байх.
Доорх шаардлагыг хангасан зорчигчид PCR шинжилгээ өгөхгүй байж болно

  • 5-аас доош настай
  • Нислэгт хамрагдахаас өмнө КОВИД -19 вакцины бүрэн тунд хамрагдаад дор хаяж 6 сар болсон, вакцины гэрчилгээтэй зорчигчид. Вакцины гэрчилгээ нь Аргентин, Армен, Беларусь, Белиз, Боливи, Канад, Чех, Эквадор, Эстони, Гүрж, Унгар, Энэтхэг, Индонез, Иран, Япон, Йордан, Киргизстан, Мальдив, Молдав (Реп.), Монгол, Монтенегро, Перу, Филиппин, Сан Марино, Серби, Шри Ланка, Тунис, Турк эсвэл Их Британид олгогдсон байх.
  • КОВИД -19 -с сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан, вакцины гэрчилгээтэй байх ба нислэгээс дор хаяж 14 хоногийн өмнө нэмэлт тунд хамрагдсан зорчигчид. Вакцины гэрчилгээ нь Аргентин, Армен, Беларусь, Белиз, Болив, Канад, Чех, Эквадор, Эстон, Гүрж, Унгар, Энэтхэг, Индонез, Иран, Япон, Йордан, Киргизстан, Мальдив, Молдав (Реп.), Монгол, Монтенегро, Перу, Филиппин, Сан Марино, Серби, Шри Ланка, Тунис, Турк эсвэл Их Британид олгогдсон байх.

Бүгд Найрамдах Киргиз Улс

Бүгд Найрамдах Киргиз Улс руу зорчиж буй бүх зорчигчид сүүлийн 72 цагт өгсөн PCR шинжилгээний сөрөг (-) хариутай байх.
Доорх шаардлагыг хангасан зорчигчид PCR шинжилгээ өгөхгүй байж болно

  • 6 -аас доош насны зорчигчид
  • КОВИД -19 -с сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан, вакцины гэрчилгээтэй зорчигчид
  • Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн яамны урилгаар зорчиж буй гадаад улс болон олон улсын байгууллагын төлөөлөгчид
  • Бүгд Найрамдах Киргиз Улсын сонгуулийн үйл явцтай холбогдуулан ирэх олон улсын ажиглагчид

Оросын Холбооны Улс

  • Оросын Холбооны Улсаас бусад улсын иргэд сүүлийн 48 цагт өгсөн PCR шинжилгээний сөрөг (-) хариутай байх.
  • БНХАУ, Израйл болон Их Британи улсаас ирж байгаа зорчигчид буусны дараа түргэвчилсэн шинжилгээ өгөх
  • ОХУ-ын иргэд gosuslugi.ru/foreign-citizen тусгай маягтанд PCR шинжилгээний хариуг хуанлийн 3 хоногийн дотор оруулах ёстой.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс

  • Бүх зорчигчид аялал эхлэхээс өмнө энэхүү тусгай маягтыг сүүлийн 14 хоногт аялсан байдлыг багтаан үнэн зөв бөгөөд бүрэн бөглөнө
  • PCR шинжилгээний сөрөг (-) хариу, эсвэл КОВИД -19 өөс сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээг дээрх маягтад хавсаргах
TOP