Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2012-04-27      Япон руу шинэ нислэгийн чиглэл нээлээ

Монголиан Аэрлайнес Групп ХХК нь 2011 оны 9 сард байгуулагдаж арилжааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ хүлээн авсанаас хойш өнгөрсөн 6 сарын хугацаанд орон нутгын чиглэлд тогтмол аялалын нислэг үйлдэж байгаа бөгөөд өнөөдөр Монгол улсын иргэний агаарын тээврийн салбар, мөн Монгол-Япон улсын харилцаанд түүхэн тэмдэглэхүйц үйл явдал болж байна. Монголиан Аэрлайнес Групп компани олон улсын хамгийн анхны арилжааны зорчигч тээврийн захиалгат нислэгээ өнөөдөр Япон улсын Токио хотнын Ханеда олон улсын нисэх буудал руу орчин үеийн Аэрбус А319 маягийн жет онгоцоор хийлээ.
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой давхцаж буй энэхүү нислэгийн шинэ чиглэл нь Япон улсын Нийслэл Токио хотод байрладаг Ханеда олон улсын нисэх буудал руу үйлдэж байгаагаараа онцлог бөгөөд Монголын  талаас зорчигч тээврийн хоёр дахь компани нислэгийн чиглэлээ нээж байгаа нь хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхь Японоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, мөн монгол иргэдийн тус улсад зорчих боломжийг нэмэдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Монголиан Аэрлайнес Групп компани нь Токио руу 5 сард гурван удаа шууд нислэг үйлдэх бөгөөд 7 сараас эхлэн долоо хоногт 3 давтамжаар тогтмол нисч эхэлнэ. 

 

 


TOP