Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2013-06-24      Тайландын нийслэл Бангкок руу нисч эхэллээ

Хүннү Эйр компани Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтан хэрэгжиж буй агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг болох Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2013 оны 06-р сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гарагт Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хот руу тогтмол аялалын нислэг үйлдэж эхэлсэнээ  та бүхэнд дуулгахад таатай байна.
Тайландын Вант Улс Зүүн Өмнөд Азид оршдог 500 мянган хавтгай километр нутаг дэвсгэртэй, Үндсэн хуульт, Хаант засаглалгай орон юм. Нийт 55 сая хүн амтай бөгөөд нийслэл Бангкок хотод 7 сая хүн амьдардаг. Албан ёсны хэл нь Тай боловч том хотуудад англи хэлийг өргөн хэрэглэдэг. Хүн амын 95 хувь нь буддын шашин шүтдэг. 5 хувь нь мусальман, христ, хинди болон бусад шашинтай. Мөнгөний нэгж нь“Батт”.
Байгаль цаг уурын 3 улиралтай. Жилийн дундаж температур 35°С. Тайланд бол аялал, жуулчлалын эх орон. Патая. Пукет зэрэг тунгалаг уст, торгомсог цагаан элстэй наран шарлагын газруудаараа дэлхийд алдартай.
Сүүлийн үед Монгол Улсын иргэд аялан жуулчлал, албан ажил болон эрүүл мэндийн зорилгоор тус улсад ихээр аялах болсон бөгөөд Тайланд Улс Зүүн Өмнөд Азийн орнуудаас орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ оношлогоо бүхий эмнэлэг, чадварлаг эмч нараараа алдартай бөгөөд үнэ төлбөрийн хувьд харьцангуй хямд байдаг нь манай улсын иргэдийн хувьд тохиромжтой юм.
 


TOP