Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2013-06-28      Хүннү Эйр хүмүүнлэгийн аянд нэгдлээ

             Хүннү Эйр компани Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг болох Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2013 оны 06-р сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гарагт Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хот руу тогтмол аяллын нислэг үйлдэж эхлээд байгаа бөгөөд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх , хүмүүнлэгийн аянд нэгдэх ажлын хүрээнд Тайландын нийслэл Бангкок хотын Бумрунград эмнэлэгт эмчлүүлэх, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан Баянгол дүүргийн 38-р сургуулийн 2-р ангийн сурагч 7 настай Амар-Саруулын Сэр-Од хүүг Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд гэр бүлийн хамт үнэ төлбөргүй аялуулахаар болсон тухайгаа та бүхэнд дуулгахад таатай байна.


Ингээд Сэр-Од хүүгийн ээж Ч.Рэнцэнханд-тай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
Сур: Сайн байна уу Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эхлээд та өөрийгөө болон гэр бүлээ товч танилцуулахгүй юу?
Зочин: Сайн, сайн байна уу. Та бүхэнд  ч мөн адил энэ өдрийн мэнд хүргэе.
Намайг Ч.Рэнцэнханд гэдэг, нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд шалтгаан нь хүүд маань үргэлж анхаарал халамж хэрэгтэй байдаг нь ажил хийх боломж олгодоггүй юмаа.
Сур: Та бидэнд хүүгийнхээ талаар ярьж өгөхгүй юу?
Зочин: Миний хүү А.Сэр-Од 7 настай, Баянгол дүүргийн Герман хэлний сургалттай 38-р сургуулийн 2-р ангид сурдаг.  Хүү маань төрөлхийн түнхний дутуу хөгжил мөн мэдрэлтэй холбоотой нүдний гажиг гэсэн оноштой бөгөөд бид анх 2013 оны 3 дугаар сард Бумрунград эмнэлэгийн төлөөлөгчийн газартай холбогдон хүүхдийнхээ шинжилгээ, Монголд үзүүлж байсан эмч нарын дүгнэлт зэргийг Бумрунград эмнэлэгт хүргүүлсэн.
Сур: Бумрунград эмнэлгийг зүүн өмнөд Азийн орнууддаа нилээд нэр хүндтэй эмнэлэг гэж сонссон. Тиймдээ ч Монголчууд эрүүл мэндийн зорилгоор аялах болсон юм билээ.
Зочин:Тийм ээ. Жилд Монголчууд маш олон тоогоор очиж эмчилгээ хийлгэдэг гэж сонссон. Үнийн хувьд Солонгос болон Азийн бусад орнууд, Европ , Америкаас илүү хямд мөн чанартай, үр дүнтэй байдагтай холбоотой байх . Гэхдээ Бангкок хот руу шууд нислэг байдаггүй байсан бөгөөд Бээжин, Сөүлээр дамжиж нисэж болдог хэдий ч  эмчлүүлэхээр явж байгаа хүмүүсийн хувьд хүндрэлтэй байдаг байсан. Хүннү Эйр шууд нислэг үйлдэж эхэлсэн гэдэг мэдээг сонсоод маш их баяртай байна.
Сур: Та хэрхэн энэ нислэгийн талаар болон Хүннү Эйр компанийн талаар мэдээлэл авч холбогдсон  бэ? Хүннү Эйр компанийн хамт олон Бангкок чиглэлийнхээ нислэгээрээ таны хүү болон танай гэр бүлд үнэгүй тийз олгохоор болсон байна.
Зочин: Тэгээд 6-р сар гаргаад явахаар шийдээд дахин Бумрунград эмнэлэгтэй холбогдон эмнэлэгт үзүүлэх цагаа авахаар очоод  6-р сарын 23-наас  эхлэн Хүннү Эйр Бангкок чиглэлд ням гараг бүр нисэх нислэгээ нээж байгааг мэдэн уулзсан . Компанийн хамт олон хүү бид хоёрыг халуун дотноор хүлээн авч сайхан мэдээ дуулгасан .  Хүү бид 2 их азтай юм. Хүннү Эйр  Бангкок нислэгээ нээж буй цаг хугацаа ,бидний эмчилгээгээ эхлэх хугацаатай таарсанд баярлаад л байгаа шүү.Гадаадад эмчилгээ хийлгэхэд эмчилгээний төлбөр , замын зардалаас эхлээд хөрөнгө мөнгө их хэрэг болж байсан. Энэ хэцүү үед Хүннү Эйр-ийн хамт олон бидэнд энэхүү сайхан боломжыг олгосонд үнэхээр их баяртай байна.  
Сур:Танд Хүннү Эйр компанийн хамт олонд хандаж хэлэх сэтгэлийн үг байвал энэ мөчийг танд үлдээе.
Зочин:За баярлалаа. Юуны өмнө Хүннү Эйр компанийн хамт олонд дахин талархал илэрхийлье. Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар гэсэн шууд нислэгтэй болсоноор Бумрунград эмнэлэгийг зорих гэж буй болон аялал жуулчлал, бизнес, хурал цуглааны зорилгоор аялж байгаа олон түмэн, айл өрх, гэр бүл, багачуудад богино хугацаанд хүрэх газраа хүрч зорьсон үйлээ бүтээх боломжтой болж буйд баяртай байна. Цаг хугацаа, мөнгө хэмнэсэн хямд, хялбар нислэг хийж буй Хүннү Эйр компанийн хамт олонд ажил үйлс нь бүтэмжтэй байж улам ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе.
Сур: Ярилцлага өгсөн танд болон танай гэр бүлд баярлалаа.

А.Сэр-Од хүүдээ хурдан эдгэрээд, аав ээжээ баярлуулсан том эр болж, эх орноо хөгжүүлэх үйлсэд гавьяа байгуулаарай гэж ерөөе.


TOP