Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2014-03-05      Хэвлэлийн бага хурал зарлалаа

            

Агаарын тээврийн “Хүннү эйр” компани 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Франц улсын нийслэл Парис хотын чиглэлд шууд нислэг хийж эхэлнэ. Иргэний нисэхийн салбарт Төрөөс баримтлах бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг холбосон нислэгийн чиглэлийг 2 дахин нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор шинээр нээж буй энэхүү тогтмол нислэгийн шугам нь баруун европын улс орнуудтай тогтоосон найрсаг харилцааг соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал зэрэг олон талаар хөгжүүлж, иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж байгаагаа онцлог юм.

120 хүний суудалтай Аэрбус А319 агаарын хөлгөөр үйлдэх энэхүү нислэг Улаанбаатар хотоос өглөөний 07 цагт хөөрч Парис хотын “Шарль Де Голль” олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 13 цагт буух ба харин Парис хотоос 14 цаг 30 минутаас нисч Улаанбаатар хотод дараа өдрийн өглөөний 07 цагт бууна. Аялалын нийт үргэлжлэх хугацаа 11 цаг орчим бөгөөд шатахуун цэнэглэх зорилгоор замдаа ОХУ-ын Перм хотод техникийн буулт хийнэ. Улаанбаатар-Парис чиглэлд зорчих энгийн ангилалын тийзний дундаж үнэ бүх такс, хураамж ороод нэг талдаа 1’366’700 төгрөг, хоёр талдаа 2’290’300 төгрөг, харин Парис хотоос эхлэлтэй зорчигчийн тариф нэг талдаа 692 евро, хоёр талдаа 1’070 евро байна. Тийзний үнэ тийз худалдан авах өдрийн валютын ханшаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай.

Зөвхөн хоёр орон төдийгүй Баруун европын улс орнууд руу Монгол иргэд зорчих гарцыг нэмж, тэдгээр улс орнуудаас Монголыг зорих жуулчдын тоог өсгөхөд чухал ач холбогдол бүхий энэхүү нислэгийг цаашид өргөжүүлж зах зээлийг нь бий болгох зорилтыг Хүннү Эйр компани хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Улаанбаатар-Парис чиглэлийн нислэг 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд үргэлжлээд аялал жуулчлалын улиралын дараанаас түр зогсоно. Харин 2015 оноос Хүннү Эйр компани өөрийн агаарын хөлгийн парк бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу авч ашиглах орчин үеийн, 280 орчим хүний суудалтай, Аэрбус А330 маягын том онгоцоор бүтэн жилийн турш 2-4 удаагийн дамтамжаар энэ чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ингэснээр Улаанбаатар-Парис чиглэлд А330 агаарын хөлгөөр замдаа зогсохгүй шууд нисэх ба аялалын хугацаа 9 цаг орчим болж багасна.

Шууд нислэгтэй болсноор Монгол, Франц хоёр орны харилцаанд томоохон дэвшил гарч, хамтын ажиллагаа, аялал жуулчлал, худалдаа эдийн засаг шинэ түвшинд хөгжих үүд хаалгыг нээж байгаад талууд сэтгэл ханамжтай байна. Тиймээс Франц улсад зорчихыг хүссэн Монгол иргэдэд олгох визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаа БНФУлсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ илэрхийллээ.




TOP