2015-01-08      УБ-МАНЖУУР ХОТУУДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ

 

 

Улаанбаатар-Манжуур хотуудын харилцаа холбоог бэхжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Манжуур хотын захиргаанаас Монголын аялал жуулчлалын компани, аж ахуй нэгжүүдтэй уулзах хүсэлт тавьсны дагуу аялал жуулчлалын байгууллагуудтай 2015 оны 1 сарын 10-ны өдөр 09.00 цагт уулзалтыг товлоод байна. Энэ удаагийн уулзалтанд Манжуур хотоос дараах бие бүрэлдэхүүн ирж байна. Үүнд:

1. Манжуур хотын удирдах зөвлөлийн дарга Xu Zuo Qiang
2. Аялал жуулчлал хариуцсан захирал Zhou Li Hui
3. Нислэг нээх үйл ажиллагаа хариуцсан менежер Shen Zi Jun
4. Бизнесс харилцаа хөгжүүлэх үйл ажилаагааны менежер Chen Wei Li
5. Ачаа тээвэр карго хариуцсан эрхлэгч Liu Bei

Уулзалтаар 2015 оны Улаанбаатар-Манжуурын өвөл, зуны аялал, 2015 оны 1-р улиралд Манжуур хотод болох Манжуур-Улаанбаатарын аялал жуулчлалын компаниудын уулзалт болон холбогдох бусад асуудлаар чөлөөтэй ярилцах юм.

Танд асууж тодруулах зүйл байвал Хүннү Эйр компанийн менежер Ариунбилэг /99055027, ariunbileg@hunnuair.com/ -тэй холбогдож авах боломжтой.

Сонирхсон компаниудыг 2015 оны 01 сарын 10-ны өдрийн 09.00 цагт Хүннү Эйр компанийн хурлын танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 


TOP