2015-02-01 Азтан шалгаруулж эхэллээ
Хүннү Эйр ХХК сар шинийн баярыг угтан Улаанбаатар-Увс-Улаанбаатар чиглэлийн нислэгтээ зорчигчдын дунд азтан шалгаруулах сугалаат аян явуулж эхлээд байна.
2015.01.28-ны Улаанбаатар-Улаангом чиглэлд анхны азтан тодорч цагаан сарын тавагны “Өлзий” хэвийн боовны эзэн боллоо. Азтан болсон зорчигчдоо халуун баяр хүргэхийн ялдамд хамтран ажилласан Мөнхтөгс захиралтай “Суман Гүн ХХК”-ны хамт олонд талархал илэрхийлье.
Дараагийн азтан болох боломж танд байгаа тул билетээ амжиж захиалаарай!
Утас: 7001111