2015-оны 10-р сарын 23-нд Хүннү Эйр компани хамтран ажилладаг аялал
жуулчлалын байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаар энэ
зуны хамтын ажиллагаагаа дүгнэн ярилцахын зэрэгцээ, ирэх жилийн болон
цаашдын аялал жуулчлал, хамтын ажиллагааны төлвөө хэлэлцлээ.