2015-12-28      Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор шагнагдлаа

  Хүннү Эйр компанийн багш-нисгэгч Гочоо овогтой Ерөөлтийг олон жил иргэний нисэхийн салбарын хөгжилд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан ажилласныг нь үнэлж Монгол Улсын Гавьяат Нисгэгч цолоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч гардууллаа. Хамт олны дундаас төрөн гарсан гавьяат нисгэгчдээ баяр хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг ерөөе.

Тэнгэр нь цэлмэг
Буулт нь зөөлөн байг 


TOP