2016-05-03      ДОРНОДЫН ЧИГЛЭЛД 5 УДАА НИСЭЭД LED ЗУРАГТ БЭЛГЭНД АВААРАЙ

  Нислэгийн давтамжаар урамшуулал зарлалаа
Тухайн арга хэмжээ 2016 оны 03 сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Та нислэгийн тооноос хамаарч
• 2 удаа 2 талдаа зорчсон бол – Хүннү логотой малгай
• 3 удаа 2 талдаа зорчсон бол – Онгоцны модель
• 4 удаа 2 талдаа зорчсон бол – Гар утас
• 5 удаа 2 талдаа зорчсон бол – LED зурагтны урамшуулалтай.

Урамшуулал тооцох нөхцөл:
1. 2 талын нислэгийг 1 удаа гэж тооцно.
2. Q классын худалдан авалт урамшуулалд хамрагдахгүй.
3. Урамшууллын хугацаанд ниссэн байна.
4. Гэрлэлтийн баталгаагаар баталгаажсан эхнэр нөхрийн нислэгийг нэг хүнд тооцож болно.
5. Хүүхдийн (нярай орохгүй) 2 удаагийн нислэгийг аав ээжийн аль нэгний нислэгийн тоонд хамруулан тооцож болно.
6. Зөвхөн Хүннү Эйр ХХК-ийн борлуулалтын төв болон ТГ-аас худалдан авсан тийзний худалдан авалтыг тооцно.
7. Тухайн давтамжинд хамаарах урамшууллыг авсан тохиолдолд дараагийн урамшуулалд урд нь тооцогдсон тийзийг дахин ашиглах боломжгүй.
8. Урамшууллын бүтээгдэхүүнийг тухайн орон нутгийн тийз борлуулах төв болон, Борлуулалтын Төв оффисоос олгоно

Лавлах утас: 7000-1111 


TOP