2016-07-10      ATR72 агаарын хөлгөө хүлээн авлаа

Хүннү Эйр компани агаарын хөлгийн парк шинэчлэлтийнхээ хүрээнд шинэ үеийн турбопроп ATR72 агаарын хөлгөө хүлээн авлаа.
Уг араагын хөлөг нь 72 хүний суудалтай бөгөөд байгаль орчинд ээлтэй, шинэ үеийн дэвшилтэт агаарын хөлөг гэдгээрээ алдартай.
Шинэ агаарын хөлөг 2016 оны 7-р сарын 21-с эхлэн олон улс, орон нутгийн чиглэлүүдэд тогтмол болон захиалгат нислэг үйлдэж эхэлнэ.  

 

 

 


TOP