2016-08-02      ӨМӨЗО-ны Бугат хот руу нислэг үйлдэж эхэллээ

08 сарын 03-ны өдрөөс эхлэн Хүннү Эйр компани Улаанбаатар - Бугат /Baotou/ - Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ төлөвлөгөөний дагуу үйлдэж эхэллээ.
Бугат хот нь өвөр Монголын Өөртөө засах орны хамгийн том эдийн засгийн бүс бөгөөд Бугат-Шиншэнийн Эдийн Засаг Технологийн хөгжлийн бүс нь Бугат хотод байрлах аж үйлдвэрийн бүс юм. Баян Овоогийн уурхай нь дэлхийн хамгийн том ховор, үнэт металлын орд гэж тооцогддог билээ.
Бугат нь Зүүн зүгт Бээжин, Баруун зүгт Ланзоутай төмөр замаар хологдож Бээжин, Шанхай, Тайюуан зэрэг томоохон хотууд руу тогмтол шууд нислэгтэй байдаг бөгөөд хурдны замаар Хөх хоттой холбогдсон эдийн засаг, аж үйлдвэрлэлийн төв юм.

 

 


TOP