Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2016-08-19      Хүннү Эйр ХХК Эрээн хот руу нислэг үйлдэж эхэллээ

Хүннү Эйр ХХК өнгөрөгч долоодугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад анх удаа  ATR72 маягийн агаарын шинэ хөлгийг оруулж ирэн орон нутгийн чиглэлийн нислэгүүддээ ашиглаж эхлээд байна.

Энэхүү агаарын хөлөг нь 72 хүний суудалтайгаас гадна 600 километр нислэгийн радиуст хамгийн бага шатахуун зарцуулж байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүй, эдийн засгийн  хэмнэлттэй,  илүү тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Хүннү Эйр ХХК 5 жилийн ойгоо угтаж олон урамшуулалт бэлгүүд зарлахын зэрэгцээ олон улсын нислэгүүдээ нэмэгдүүлж байгаагийн нэг нь энэ сарын 3-ны өдрөөс Улаанбаатар - Бугат – Улаанбаатар чиглэлийн нислэгээ нээсэн явдал юм. Энэ нь  Монгол улс шинэ олон улсын агаарын замтай болсныг харуулж байгаа билээ.

 Өвөр Монголын Өөртөө засах орны Бугат хот руу долоо хоногт 2 давтамжаар буюу Пүрэв, Ням гарагуудад нислэг үйлдэж буй бөгөөд энэ оныг дуустал үргэлжилэх юм байна.. Бугат хот нь Өвөр Монголын нийслэл Хөх хоттой зэргэлдээ оршдог ба хурдны галт тэргээр ердөө 1 цаг явж хүрдэг. Тус компани цаашид дээрх нислэгээ тогтмол болгох мөн хүлээж аваад удаагүй АТР-72 агаарын хөлгөөрөө нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

“Хүннү Эйр” ХХК 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн долоо хоногт 3 давтамжаар Даваа, Лхагва, Баасан гарагуудад Хятадын Эрээн хотруу нислэг нээгээд байна. Шинэ чиглэлийн нислэгийн нээлттэй холбоотойгоор 8 дугаар сарын 19, 22-ны зорчигчийн тийзээ нэг талдаа 50 ам.доллар / такс нэмэгдэнэ / болгон зарлажээ.

Ийнхүү Хүннү Эйр ХХК Хятадын Бээжин болон бусад томоохон хотуудтай агаарын болон тээврийн сүлжээгээр холбогдсон Бугат, Эрээн, Манжуур, хотоор дамжин хоёр улсыг харилцан зорих зорчигч урсгалыг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангасан олон улсын нислэгүүдээ нэмэгдүүлж байна.

Дашрамд сонирхуулахад шинэ чиглэлийн тариф, цагийн хуваарийн мэдээллийг Зүүн 4-н замын  Рокмон төвийн 2 давхарт байрлах Борлуулалтын төв болон 7000-1111 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.

5 жилийн ойтойгоо золгож байгаа “Хүннү Эйр” ХХК-ийн хамт олонд үйлчлүүлэгч, зорчигчдынх нь өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: www.time.mn

 

 


TOP