2016-09-23      5 жилийн ойн урамшуулал үргэлжилж байна

Хүннү Эйр Компани үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн баяраа тохиолдуулан та бүхэнд ээлжит бэлгээ өргөн барьж байна.
2016 оны 09-р сарын 26-аас эхлэн 2017 оны 01-р сарын 26-ыг дуустал Улаанбаатар - Манжуурын чиглэлийн нислэгт 50 хувийн хямдрал зарлалаа. Уг чиглэлд 10-р сарын 01-ээс эхлэн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж долоо хоногийн 1,2,3,5,7-дахь өдрүүдэд нислэг үйлдэж эхэлнэ.
Хамгийн хямд 2 талын тийз нь 131 доллараас эхэлж байгаа бөгөөд хямдралтай тийзний тоо хязгаартай тул та эрт захиалж аваарай.
Хүннү Эйр компани Манжуур хотын 5 одтой Шангри-Ла зочид буудалтай хамтран ажилладаг, хамтын ажиллагааны хүрээнд манай нислэгээр ниссэн зорчигчид Шангри-Ла зочид буудал 80% хямдралтай (2 ортой өрөө 260 юань) үйлчилнэ. Та суугчын талоноо үзүүлээд хямдралд хамрагдаарай.
Лавлах утас: 7000-1111


TOP