Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2017-03-28      “Оюу Толгой” компанийн Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарлаа

“Оюу Толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулах уламжлалт 6 дахь удаагийн “Эрдэнийн говь” ёслолын ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа.
“Оюу Толгой” компанийн удирдлагууд, Засгийн газрын гишүүд, төрийн түшээд, “Оюу Толгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгч шагналд нэр дэвшсэн 35 аж ахуйн нэгж болон бусад 600 гаран ханган нийлүүлэгчдийн төлөөллүүд, Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, олон нийтийн байгууллагууд болон орон нутгийн иргэд оролцсон энэхүү ёслолын ажиллагаа нь Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч түнш байгууллагуудын гүйцэтгэж буй чухал үүрэг, хичээл зүтгэл, бизнесийн амжилтыг олон нийтийн өмнө үнэлэн, урамшуулсан онцлох арга хэмжээ болж чадлаа.
Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, үндэсний болон орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулсанаас 2016 оны ‘Grand Prix” буюу “Шилдэгийн шилдэг”-ээр ХҮННҮ ЭЙР компани шалгарч, алтан цом болон өргөмжлөлийг гардан авлаа.

 

 


TOP