Билетийн төв касс

Хаяг: Баруун 4-н зам, "Рокмон буйлдинг" 2 давхарт 209 тоот
Утас: (+976) 7000-1111
И-мэйл: ticketoffice[at]hunnuair.com

Төв оффис

Хаяг: 14251 Нарны зам 15, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: (+976) 7011 2179
И-мэйл: info[at]hunnuair.com

Хөвсгөл-салбар

Хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн хот, "AND" рестораны 1-р давхарт
Утас: 70384411, 94000636, 94000637, 94000638

Өмнөговь-салбар

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Голомт банкны байр.
Утас: 70534422, 94000647, 94000648

2019-05-24      Embraer 190 агаарын хөлгөө угтан авлаа

“ХҮННҮ ЭЙР” компанийн шинэ Embraer-190 маягийн агаарын хөлөг өнөөдөр Улаанбаатарын цагаар 09.20-д Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. 3000 гаруй км агаарын замыг туулж Монгол улсдаа ирсэн агаарын хөлгийг ЗТХЯ, ИНЕГ, МАК, Голомт банкны удирдлага, компанийн ТУЗ, ХҮННҮ ЭЙР ХХК-ийн хамт олон баяртайгаар угтаж авлаа. Embraer-190 агаарын хөлгийн нислэгийн баг мөнгөн цагаан хөлгөө эх орондоо авч ирж амжилттай бууснаа илтгэн рапорт өглөө. Хүннү Эйр компани 2016 оноос эхлэн агаарын хөлгийн паркаа шат дараатай шинэчилж байгаа бөгөөд өнөөдөр Иргэний нисэхийн баярын өдрөөр бид 3 агаарын хөлөгтэй боллоо. Embraer-190 маягийн агаарын хөлөг нь цаашид орж ирэх 4 агаарын хөлгийн эхнийх нь бөгөөд төлөвлөгөөний дагуу дараагийн онгоц нь 2020 онд Монгол улсад орж ирнэ. Embraer-190 агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, хурдан зорчих боломжийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй. Энэхүү агаарын хөлгийг авч ашигласнаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоод нислэгийн хугацааг багасгах, агаарын тээврийг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Embraer-190 агаарын хөлгийн хурд - 870 км/ц бөгөөд нэг нислэгээрээ 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй тул бус нутгийн нислэгт нэн тохиромжтой агаарын хөлөг юм. Шинэ агаарын хөлгийг угтан авах үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид Иргэний нисэх үүсгэн байгуулсны 94 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэхийн зэрэгцээ Хүннү Эйр компанийн шинэ агаарын хөлгийн тэнгэр нь цэлмэг байж, буулт нь зөөлөн байг ээ гэсэн өлзийт ерөөлийг дэвшүүллээ. Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан иргэний нисэхийн салбарын нийт хамт олон, үе үеийн ажилтнууд, зорчигч, үйлчлүүлэгчид та бүхэндээ баярын мэндийг хүргэе!.

 

 


TOP