2020-04-07 ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДАА ДЭМЖЬЕ
Монголын ард түмнийг халдвараас хамгаалах тэргүүн эгнээнд хөдөлмөрлөж
байгаа “Цагаан нөмрөгт баатрууд”-аа дэмжих аянд нэгдэхийг уриалж байна.
Бид энэ аяны хүрээнд ХӨСҮТөвийн 100 эмч, сувилагч нарт талархлаа
илэрхийлэн, сэтгэлийн дэм болгож 100%-ийн хөнгөлөлттэй зорчих эрхийн
бичиг гардууллаа.
Мөн онцгой нөхцөл байдал үүссэн, чухал шаардлага гарсан үед манай эмч нар хугацаа алдалгүй хурдан шуурхай явах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЭМЯ-нд ажлын хэрэгцээнд орон нутгийн чиглэлд 100%-ийн хөнгөлөлттэй зорчих 60 эрхийн бичиг хүлээлгэн өглөө.
Өдөр шөнөгүй бидний эрүүл мэндийг хамгаалж ажиллаж байгаа ХӨСҮТ болон ЭМЯ-ны алтан гарт эмч нартаа сэтгэлийн дэм үзүүлье хэмээн Хүннү Эйр компани уриалж байна.