2020-07-14 Энхийг сахиулагчдыг авчирлаа
Хүннү
Эйр компани 2020 оны 07 сарын 12, 14-ний өдрүүдэд 2 удаагийн нислэгээр
Афганистан улсад байрлан, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан Монгол
Улсын 113 цэргийн албан хаагчийг эх орондоо буцаан авчирлаа.
Энхийг сахиулагч цэргүүд маань агаарын хөлөгт суухдаа - Маш их хүлээсэн, Хүннү Эйрийн нийт хамт олон, нисэх багт баярласан, Монгол улсын далбаатай хөлөг хараад сэтгэл маш ихээр хөдөлсөн тухай хэлээд эх орон, халуун дулаан гэрийнхээ зүг нислээ.