2020-10-20 Энэтхэг улс руу анхны нислэгээ үйлдлээ
2020
оны 10 сарын 20-ний өдөр Хүннү Эйр компани Улаанбаатар - Шинэ Дели -
Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдлээ. Энэ нислэгээр эх
орондоо буцах боломжгүй байсан иргэдээс гадна МУ-д нефтийн үйлдвэрийг
барих нарийн мэргэжлийн 24 инженер, мэргэжилтэн хүрэлцэн ирлээ.