2022-01-27      УЛААН-ҮД чиглэлийн тогтмол нислэг эхэллээ

2020 оны 1 сараас дэлхий нийтийг бүхэлд нь хямралд оруулж байгаа Covid-19 цар тахлын үр дагавар удаашралтайгаар сэргэж байгаа ч өөрсдийн нөөц боломжид тулгуурлан үйл ажиллагаагаа сэргээхийн төлөө дэлхий нийтээрээ чармайн ажиллаж байна. Хүннү Эйр ХХК цар тахал дэлгэрсэн энэ хугацаанд Олон улсад иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийг олон чиглэлд хийж онцгой нөхцөлд нислэг үйлдэх арвин туршлага хуримтлуулсан бөгөөд ОХУ агаарын хилээ 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс нээсэнтэй холбоотой Улаан-Үд чиглэлийн тогтмол хуваарьт нислэгээ нээж байна. Манай компани 2021 оны 12 сарын 04-ний өдрөөс эхлэн Улаанбаатар - Улаан-Үд - Улаанбаатар чиглэлд БЯМБА гараг бүр тогтмол нислэг үйлдэж буй бөгөөд тийз борлуулалтыг өөрийн лавлах төв ( sales@hunnuair.com и-мэйлээр) , www.hunnuair.com сайтаас гадна олон улсын тийз борлуулах сайтуудаар худалдаалж байна. Hunnuair.com; Expedia.com; Orbitz.com; Cheaptickets.com; Cheapoair.com; Kayak.com Onetravel.com


TOP