2020-02-19      Хорио цээрийн дэглэм

Засгийн газрын хуралдаанаар шинэ короновирусын (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд их, дээд сургууль, МСҮТ, сургууль, цэцэрлэгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунган хаах болон олон нийтийг хамарсан арга хэмжээ, сургалтуудыг цуцлах тухай шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан Хүннү Эйр компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оны 2-р сарын 19-ний өдрөөс эхлэн 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тээвэрлэлтэд борлуулагдсан орон нутгийн хатуу нөхцөлтэй Q ангилал болон түүнээс дээших бүх ангиллын тийзний өдөр өөрчлөлтийг үнэгүй хийх боллоо.


TOP