2020-04-17      Захиалгат нислэг санал болгож байна.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж,
олон улсын хуваарьт нислэг, зорчигч тээврийн хөдөлгөөн мөн хугацаанд түр зогсоод байгаа билээ. Мөн орон нутгийн зорчигч урсгал
багассанаас шалтгаалан манай компанийн нислэг үйлдвэрлэл 80 хувиар буурлаа. Иймд Хүннү Эйр компанийн зүгээс доорх агаарын хөлгүүдээр
зорчигч тээврийн болон карго тээврийн захиалгат нислэгийг хямд өртгөөр үйлдэх үйлчилгээг санал болгож байна.

Embraer E190, АTR 72  агаарын хөлгүүдээр зорчигч болон карго тээврийн захиалгат нислэгийг хямд өртгөөр үйлдэх үйлчилгээг
санал болгож байна.

Жич: Олон улсын чиглэлд зорчигч эсвэл карго тээврийн захиалгат нислэг үйлдэх бол Улсын Онцгой Комисс болон Гадаад Хэргийн Яамнаас
зохих зөвшөөрлүүдийг авах шаардлагатай болохыг анхаарна уу.

Захиалгат нислэг үйлдэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол info@hunnuair.com хаягаар холбогдоно уу.


TOP