ХҮННҮ ЭЙР компанийн 11 жилийн ой тохиож байна

ХҮННҮ ЭЙР авиакомпани байгуулагдаж анхны агаарын хөлгөө хүлээж авсан энэ сайхан өдрийг бид билэгшээж тэмдэглэдэг юм. Энэ хугацаанд Монгол улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлд шамдан ажиллаж цоо шинэ чиглэл, үйлчилгээ бий болгож, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байдаг билээ. Биднийг дэмжин ажилласан төр захиргааны байгууллагууд, бидэнтэй хамт ажиллаж байсан, одоо ч хамтран ажиллаж байгаа гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж байгууллага, бидний үнэнч үйлчлүүлэгч эрхэм зорчигч нартаа болон Хүннү Эйр компанид өөрийн сэтгэл зүрх, авъяас чадвараа зориулан ажилласан үе үеийн хамт олондоо ойн баярын халуун мэндийг хүргэе!


2022-11-11