Хайнань чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

2023 оны 11 сарын 03-наас эхлэн Хайнань арлын Хайкоу хот руу нислэг үйлдэж эхэллээ. “Хятадын Хавай” гэж нэрлэсэн Хайнань муж нь олон үзэсгэлэнт арлуудаас бүрддэг бөгөөд хамгийн том, алдартай нь Хайнань юм. Хайнан арал дээр дэлхийн зэрэглэлийн гольфийн талбай, ОУ-ын Олимпын буудлагын төв, Сафари-парк, сармагчны парк, дайвинг, ховор мод, ургамал бүхий эко парк, Ли болон Мяо үндэстний эртний онцлогийг харуулсан этно суурин газартай бөгөөд та энд сайхан амрахаас гадна загасчилж рафтинг хийх боломжтой. Мөн Хайнаньд дэлхийн 2000 брэнд бараа борлуулдаг Duty Free худалдааны маш том төв байрладаг бөгөөд Хайнань-аас Макао болон Хонконг орох маш хялбар байдаг. Та аяллаа эрт төлөвлөөд Airplane Travel Agency болон тийз борлуулагч агентуудтай холбогдоод тийзээ лавлаарай.


2023-11-06