Еmbraer E195-Е2 төрлийн шинэ агаарын хөлөг хүлээн авлаа
Хүннү Эйр ХХК-ийн хамт олон үйл Embraer Е195-Е2 төрлийн шинэ агаарын хөлгөө үйлдвэрлэгчээс нь хүлээн авч Монгол Улсад авчирлаа.
Дунд оврын, орчин үеийн уг агаарын хөлөг нь зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангасан, байгаль орчинд ээлтэй, нислэгийн үеийн болон орчны дуу чимээний түвшин бага, ижил төрлийн агаарын хөлгүүдтэй харьцуулахад ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ, шатахуун зарцуулалт 20 орчим хувиар бага гэх мэт давуу талуудтай.
Эйр ХХК нь энэ төрлийн агаарын хөлгүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр одоогийн нислэг үйлдэж байгаа чиглэлүүдийн зах зээлд гаргах суудлын тоог нэмэгдүүлэхээс гадна шинэ чиглэлд нислэг үйлдэх боломж гарч байна.

2025-04-19