Хоёр дахь Еmbraer E195-Е2 төрлийн шинэ агаарын хөлөг хүлээн авлаа
Хоёр дахь Е195-Е2 төрлийн шинэ агаарын хөлгөө үйлдвэрлэгчээс нь шууд хүлээн авч Монгол Улсад авчирлаа.
Дунд оврын, орчин үеийн гэх тодотголтой уг агаарын хөлөг нь зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангасан, байгаль орчинд ээлтэй, нислэгийн үеийн болон орчны дуу чимээний түвшин бага, ижил төрлийн агаарын хөлгүүдтэй харьцуулахад гадаад орчинд ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ, шатахуун зарцуулалт 20 орчим хувиар бага гэх мэт давуу талуудтай юм.
2025-12-25