Singapore Airshow-д оролцож байна

Манай компани Ази-Номхон далайн бүсийн нисэхийн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Singapore Airshow-д оролцож байна. Singapore Airshow нь 2008 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагддаг, дэлхийн хэмжээний авиа үзэсгэлэн бөгөөд Paris Airshow, Farnborough Airshow-той эн зэрэгцэх нөлөө бүхий арга хэмжээнд тооцогддог. 2026 оны Singapore Airshow нь тус арга хэмжээний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Энэ жилийн Airshow-нд:
• Нисэхийн орчин үеийн технологи, тогтвортой хөгжил
• Бүс нутгийн нислэгт чиглэсэн үр ашигтай онгоцны шийдлүүд
• Шинэ салбар, инновац (авиа + сансар, дижитал шийдэл зэрэг) онцлон танилцуулагдаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Hunnu Air-ийн ашиглаж буй Embraer E2 тийрэлтэт онгоц нь онцлог жишээ болж, ямар ч ангилалд дунд суудалгүй (no middle seat) зохион байгуулалт, зорчигчийн тав тух болон үйл ажиллагааны үр ашгийн төгс тэнцвэрийг санал болгож байна. Hunnu Air-ийн Singapore Airshow-д оролцож буй нь:
• Монголын агаарын тээврийн салбар олон улсын тавцанд танигдах
• Бүс нутгийн нислэгийн орчин үеийн стандарт, туршлагыг нэвтрүүлэх
• Олон улсын авиа салбарын чиг хандлага, бодит туршлагатай шууд танилцах чухал боломж болж байна.


2026-02-03