Мацумото-Даланзадгад чиглэлд анхны шууд нислэгийг үйлдлээ
2026 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хүннү Эйр компани Япон Улсын Нагано мужийн Мацумото хотоос Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудалд газардсан анхны олон улсын нислэгийг амжилттай үйлдэж, Монголын агаарын тээврийн салбарт дахин нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Хүннү Эйр цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээ өргөжүүлэн, орон нутгийн нисэх буудлуудаас олон улсын тогтмол болон захиалгат нислэгийн сүлжээг хөгжүүлж, Монгол Улсын аялал жуулчлал, бүсчилсэн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

2026-07-18