Танд ажлын таатай орчин, найрсаг хамт олон, мэргэжлийнхээ түвшинг байнга ахиулж хөгжүүлэх боломж, тогтвортой дараах ажлын байрыг санал болгож байна.
АВТОМЕХАНИКЧ
- Механик, автомотив инженер мэргэжилтэй.
- Бүх төрлийн автомашины техникийн эвдрэл гэмтэл оношлох, засварын ажлыг хийж гүйцэтгэх чадвартай
- Шаардлагатай сэлбэг багаж хэрэгслийн захиалга гаргах чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
- Ажлын туршлагатай бол давуу тал болно
ЗАХИРЛЫН ТУСЛАХ
Ажилтанд тавигдах нийтлэг шаардлага:
- Дээд боловсролтой.
- Intermediate болон түүнээс дээш түвшний англи хэлтэй /яриа болон бичгийн орчуулга хийх чадвартай/.
- Албан баримт бичиг боловсруулах, архив албан хэрэг хөтлөлтийн талаар зохих мэдлэг чадвартай
- MS Office программууд, оффис тоног төхөөрөмж болон интернэт орчинд ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай
- Эерэг хандлагатай, ажил хэрэгч, ёс зүйтэй
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Идэвх санаачлагатай
- Захирлын туслахаар өмнө нь ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
ЖОЛООЧ
Ажилтны гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, найдвартай ажиллагааг хангах
- Нисэх бүрэлдэхүүн, инженер техникийн ажилтнууд, газрын үйл ажиллагааны ажилтнуудыг тээвэрлэн ажлын байранд хүргэх
- Чингис Хаан Олон Улсын Буудлын хамгаалалтын болон аюулгүйн бүсэд журам, дүрмийн дагуу осол, аюулгүй ажиллах
Ажилтанд тавигдах нийтлэг шаардлага:
- В, С, Д ангиллын жолооны үнэмлэхтэй
- 5-аас дээш жил жолоо барьсан
- Ажлын цаг баримталдаг, элдэв муу зуршилгүй,
- Ачаалал даах чадвартай
- Чингис Хаан Олон Улсын Буудлын хамгаалалтын болн аюулгүйн бүсэд ажиллах талбайд ажиллах сургалтанд хамрагдсан хүчинтэй сертификаттай, нисэхийн ойр орчимд гэртэй бол давуу тал болно
Бүрдүүлэх материал:
- Компанийн ажил горилогчийн анкет
- Боловсролын гэрчилгээ
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
Сонирхсон хүмүүс Хан-Уул дүүрэг 1-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө 26, Залуу Монгол оффисын 13 давхарт өөрийн биеэр ирж анкет бөглөнө.
Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг.
Асууж тодруулах зүйл байвал 70112179 дугаарын утсаар лавлана уу.