"Танд ажлын таатай орчин, найрсаг хамт олон, мэргэжлийнхээ түвшинг байнга ахиулж хөгжүүлэх боломж, тогтвортой дараах ажлын байрыг санал болгож байна"
Ажлын байрууд

AW139 МАЯГИЙН НИСДЭГ ТЭРЭГНИЙ АХМАД (CAPTAIN), БОЛОН ХАМТРАН НИСГЭГЧ (FIRST OFFICER)


Ерөнхий шаардлага:
  • Хамгийн багадаа PPL (H) ангилал даруулсан байх
  • Хос хөдөлгүүр (multi engine) зэрэг дээр агаарын хөлгийн ахмадаар 70-аас доошгүй цаг ниссэн, IR (H)-ыг баталгаажуулсан байх, 70 цагийн 30 цаг нь IR-аар ниссэн байх,
  • Хамтран нисгэгчийн нислэгийн нийт цаг 70-аас доошгүй байх
  • Англи хэлний ICAO level 4 түвшний шаардлага хангасан, (ICAO level 4-өөс дээш бол давуу нөхцөл болно)
  • Нислэг, техникийн чиглэлээр суурь боловсрол эзэмшсэн бол давуу тал болно
  • Харилцааны өндөр соёлтой
  • Эрүүл мэндийн 1-р ангиллын гэрчилгээтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Нягт нямбай, цаг баримталдаг
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
Бүрдүүлэх материал:
  • Компанийн ажил горилогчийн анкет
  • Холбогдох мэргэжлийн үнэмлэх, диплом, сертификатын хуулбар
  • Өмнөх ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажлын газрын тодорхойлолт
  • Ял шийтгэлгүй тухай тодорхойлолт (e-mongolia-аас авсан байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ял шийтгэл эдэлж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-аас авсан байх/
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх шинжилгээний бичиг

АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛЧЛЭГЧ


Ерөнхий шаардлага:
  • Их, дээд сургууль төгссөн, бакалаврын гэрчилгээтэй
  • Суурь хэлний мэдлэг: Англи хэлний TOEIC-ийн 500 болон түүнээс дээш оноотой байх (түвшнийг баталгаажуулсан сертификат, гэрчилгээтэй)
  • Хоёрдогч хэл: Орос, герман, хятад, солонгос, япон хэлний аль нэгийг эзэмшсэн, яриа болон бичгийн чадвартай бол давуу тал болно
  • Биеийн өндөр:
          Эр: 170 см  -ээс дээш
          Эм: 165 см -аас дээш
  • Нүдний хараа: -/+1
  • Харилцааны өндөр соёлтой
  • Гадаад төрх зөв тэгш, эрүүл, гоо зүйд нийцсэн
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай зан чанартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
Бүрдүүлэх материал:
  • Компанийн ажил горилогчийн анкет
  • Дээд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ял шийтгэлгүй тухай тодорхойлолт (e-mongolia-аас авсан байх)
  • 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
  • 9*12 хэмжээтэй бүтэн биеэр авахуулсан зураг 1 хувь

Сонирхсон хүмүүс Хан-Уул дүүрэг 1-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө 26, Мөнх Тауерийн 9 давхарт өөрийн биеэр ирж анкет бөглөнө.

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2025 оны 10 дүгаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг

Асууж тодруулах зүйл байвал 70112179 дугаарын утсаар лавлана уу.

Төлбөрийн боломжууд: Copyright © hunnuair.com, All rights reserved