2013-12-24 Улаанбаатар Манжуур чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Хүннү Эйр ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 6-аас Аэрбус 319 агаарын хөлгөөр Улаанбаатар - Манжуур чиглэлд Мягмар болон Бямба гарагуудад шууд нислэг үйлдэхээр боллоо.
2013-06-28 Хүннү Эйр хүмүүнлэгийн аянд нэгдлээ
Тайландын нийслэл Бангкок хотын Бумрунград эмнэлэгт эмчлүүлэх, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан Баянгол дүүргийн 38-р сургуулийн 2-р ангийн сурагч 7 настай Амар-Саруулын Сэр-Од хүүг Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд гэр бүлийн хамт үнэ төлбөргүй аялуулахаар болсон тухайгаа та бүхэнд дуулгахад таатай байна.
2013-06-24 Тайландын нийслэл Бангкок руу нисч эхэллээ
Хүннү Эйр компани Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтан хэрэгжиж буй агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг болох Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2013 оны 06-р сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гарагт Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хот руу тогтмол аялалын нислэг үйлдэж эхэлсэнээ та бүхэнд дуулгахад таатай байна